САГС 0
  • [basket-product-image]
    [basket-product-name]
    ҮнэШирхэгДүн
    [basket-unit-price][basket-product-total]
Нийт үнэ:[basket-total]₮
Хүргэлтийн үнэ(100.000₮ дээш үнэгүй):0₮
Дансаар төлсөн:0₮
Бүгд:0₮
Утас:
3 үгт хаяг:
Хот/Аймаг

Дүүрэг

Хаяг/Нэмэлт :
Төлбөр:
Таны сагс хоосон байна
 

Харьцуулах бараанууд

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

      Энд дурьдагдсан мэдээллийн нууцлалын бодлого гэдэгт Sales force llc компанийн www.rio.mn онлайн дэлгүүрт бүртгүүлсэн таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт, ашиглалт болон гуравдагч байгууллагад ашиглуулах нөхцлүүдийг тусгасан болно.

      Энэхүү Мэдээллийн нууцлалын бодлого нь манай Rio.mn  вэб сайт дотор байрлах гуравдагч байгууллагын вэб сайт, тэдний линкүүдэд хамаарахгүй болно. Хэрвээ та манай сайтаар дамжин өөр вэб сайт руу орж, тэнд бүртгэлийн мэдээллээ оруулсан бол энэ нь манай байгууллагын Мэдээллийн нууцлалын нөхцөлд хамаарахгүй болно.

 

Rio-Д БҮРТГҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ

Таны Rio.mn онлайн дэлгүүртэй хийх харилцааны нэгэн хэлбэр болгож бид дараах мэдээллийг бүртгэж авна:

      - Утасны дугаар

      - Гэрийн хаяг

 

ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АШИГЛАЛТ

Тантай холбоотой мэдээллүүдийг бид зөвхөн доорх зорилгоор ашиглана.

      - Таны авахыг хүссэн захиалга, үйлчилгээ болон мэдээллийг хүргэх

      - Онлайн захиалгыг хүргэх

      - Бүтээгдэхүүнийг хүргэж өгөх

      - Хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээллийг хүргэх

      - Шинэ бараа, үйлчилгээг санал болгох

      - Борлуулалтын дараах үйлчилгээг хүргэх

 

ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГЛУУЛАХ НӨХЦӨЛ 

Rio.mn нь дор дурьдсанаас бусад нөхцөлд таны тухай мэдээллийг бусдад дамжуулахгүй. 

      - Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор банкуудад дамжуулах

      - Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад дамжуулах

Луйврын ГүйлгээЛуйврын гүйлгээ гэдэг нь бусдын зээлийн, цалингийн, харилцах картыг ашиглан худалдан авалт хийх, бусдын картын нууц дугаарыг хууль бусаар олшруулан авч худалдан авалт хийх, алдагдсан, хаягдсан картыг ашиглан худалдан авалт хийх зэргээр тухайн карт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн бүх төрлийн гүйлгээг хэлнэ.  

Гуравдагч байгууллагуудад дамжуулсан таны тухай мэдээлэл зөвхөн өгөгдсөн зорилгын дагуу ашиглагдах бөгөөд тэд манай Мэдээллийн Нууцлалын нөхцлийг дагах үүрэг хүлээнэ.

 

ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧЛЭХ 

www.Rio.mn -д бүртгүүлсэн таны мэдээлэл үнэн зөв байх шаардлагатай бөгөөд хэрвээ таны нэр, утас, хаяг, мэйл хаяг өөрчлөгдвөл та доорх аргаар шинэчлэх боломжтой: 

      - Хэрэглэгчтэй харилцах албаны утас 96968001 рүү утасдаж бүртгэлээ шинэчлэх

      - shop@project.mn  хаяг руу мэйл бичиж өөрчлүүлэх /хэрвээ та мэйлээр бүртгэлээ шинэчлүүлэхийг хүсч байгаа бол одоо байгаа бүртгэлийн мэдээллээ бичээд, солиулахыг хүсч байгаа мэдээллээ давхар явуулах хэрэгтэй/

 

ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ 

      Тантай холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид бүртгэлийн баазыг байнга хамгаалалттай байлгаж, зөвхөн эрх бүхий хүмүүст хандах эрхийг өгсөн байдаг.

МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУД  

      Хэрвээ танд манай байгууллагын Мэдээллийн нууцлалын бодлогын талаар санал, гомдол байвал манай Хэрэглэгч хариуцсан менежер рүү дараах хаягуудаар холбогдоно уу. Бид ажлын 8 цагийн дотор хариу илгээх болно.

  1. Үйлчилгээний лавлах 99996954 утсаар холбогдох
  2. Хэрэглэгч хариуцсан менежерийн shop@project.mn хаяг руу имэйл илгээх